Skip to main content
Нийгэм, улс төр
ЦЭНХЭР ДУУЛГАТАН ДАЙЧДАДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, АМЖИЛТ ХҮСЭВ

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг нар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Абей муж, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Йемэн, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ливан Улс зэрэг нийт найман улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгатан дайчдадаа шинэ оны мэндийг цахимаар дэвшүүлж, дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Нийгэм, улс төр
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр танилцуулж, уг тайланд хийсэн үнэлэлт дүгнэлтийг Зэвсэгт хүчний Хяналт-шилжилгээ үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир танилцуулсан юм.

Нийгэм, улс төр
Монгол Улсын БХЯ, БНСУ-ын БХЯ зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Нийгэм, улс төр
“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөгөө залилуулжээ

Энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн "Г" нь цахим орчинд нийтэлсэн “...гар утас хямд худалдан борлуулна” гэсэн зарын дагуу холбогдож, эхлээд мөнгөө дансаар шилжүүл гэсэн шаардлагын дагуу 4,300,000 төгрөгийг бусдад шилжүүлж залилуулсан байна.

Нийгэм, улс төр
ХАА-н салбарт 48 мянган ажлын байр бий болж, ДНБ-ий 60 хувийг бүрдүүлж байна

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Уянга ЭЗБХ-нд танилцуулна. 

Нийгэм, улс төр
Турк улс COP31-ийг зохион байгуулна

БЕЛЕМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Reuters/. Турк улс COP31 бага хурлыг зохион байгуулах эрхийг авч, Австрали улс дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүдийг даргалахыг зөвшөөрчээ. Ингэснээр НҮБ-ын ирэх оны уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг даргалах асуудлаар хоёр улсын хооронд үүсээд байсан дипломат маргаан эцэс боллоо. 

Соёл, урлаг
“Physical Asia” контент нь манай улсыг олон улсад эергээр сурталчлан таниулсныг онцоллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А-г хүлээн авч уулзав.

Нийгэм, улс төр
“Чингис хаан” одонг академич С.Нарангэрэл хүртлээ

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил “Монгол бахархлын өдөр” -өөр "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэл хүртлээ.

Нийгэм, улс төр
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ

Нийгмийн даатгалын газрын дарга Д.Нармандахтай ярилцлаа. 

-Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил нь сайн жишиг болж, нийгмийн салбарыг хамарсан төсөл болон өргөжин хэрэгжиж эхэллээ. 2025 оны Нийгмийн даатгалын байгууллагын онцлох ажил яах аргагүй мөн биз?

Нийгэм, улс төр
“УБТЗ”-ын суурь бүтцийг холбох журам, ачаа тээврийг нэмэх талаар хэлэлцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй зам, тээврийн салбарын төлөөлөгчид дагалдан ажиллаж, өөр өөрсдийн салбар, чиглэлийн төлөөллүүдтэй ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.