Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэн түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүссэн түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буй. Орхон аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар эдгээр өдрүүдэд түүхт ойн баяраа тэмдэглэж байна. Өнөөдөр баярын хүндэтгэлийн хурлаа хийж, хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл нэгэн дор чууллаа.
Хүүхдийн байгууллага 1925 онд залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Түүнчлэн тухайн үед шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлж эхэлснээс хойш тасралтгүй хүүхэд залуусын төлөө ажилласаар 100 жилийн түүхийг бүтээжээ.
Эрдэнэт хотын Хүүхдийн байгууллагын түүх 1974 оноос эхтэй. Тухайн оны есдүгээр сарын 1-нд анхны 8 жилийн сургууль байгуулагдаж, 248 пионерын гишүүнтэй бүлгийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэдэг.
Аймгийн Засаг дарга, хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Зоригтбаяр баяр “Хүүхдийн төлөөх үйлсэд төр, иргэний нийгэм, олон улсын түншүүд, эцэг эх, иргэд, олон нийт хамтдаа нэгдэн оролцож чадвал, Монголын ирээдүй улам гэрэлтэнэ. Цаашид бид "Бүх хайраа гэр бүлдээ" төсөл, дөрвөн улирал ажиллах Янзага зуслан, Гэр бүлийн хөгжлийн төв, Хүүхэд хамгааллын түр хамгаалах байр зэрэг томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

